Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Н.Түвшинбаярыг 72 цагийн хугацаатай саатуулаад байна

Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн. Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодруулахад олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг хэлж байсан юм.

Э.Энхбатын биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулж олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Цагдаагийн байгууллагаас саатуулах гээд Интермед дээр очсон ч Интермед эмнэлгээс Н.Түвшинбаярт эмчилгээ хийж байна гэх шалтгаанаар цагдаа нарт өгч явуулахгүй байсан юм.

Тэгвэл Н.Түвшинбаярыг Интермед эмнэлгээс саатуулж ХУД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст байцаалт авч байна. Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг 72 цагийн хугацаатай саатуулаад байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!