Шоу нэвтрүүлгүүдээр хэдийнэ гаршсан “Монгол HD” телевизийнхний цоо шинэ төсөл “Ододтой бүжиглэе” шоу эхний дугаараасаа л олон хүний анхаарлыг татаад байна. Дэлхийн 60 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр хүрсэн энэхүү шоуг Монголд зохион байгуулагдахыг хүлээж байсан хүмүүс бишгүй байв. Сайны хажуугаар саар гэгчээр шоу цэнгээн хүлээн зөвшөөрдөггүй хэсэг масс шүүмжлээд авсан.
Оролцогчдын постер зураг цацагдсан даруйдаа олон хүний шүүмжлэлийг хүртсэн. Алдартай шоуны постер зургийг ийм байна чинээ хэн санах билээ. Зурагны доор хүмүүсийн сэтгэгдлүүд хөвөрч “арван жилийн монтажны зургаас муу байна”, “шоуны зургийн төсөв багадсан байна” хэмээн шоглоод амжсан.
Гэсэн хэдий ч зарим хүмүүс шоуны төслийнхний гаргасан “сайн маркетинг” байна хэмээн магтан дуулаад байгаа билээ. Ямартаа ч маркетинг үр шимээ өгч, хэцүү цаг үед үзэх юмтай болгосон тэдний хамт олонд ажлын амжилт хүссэн хүн олон байсан юм.
1 Сэтгэгдэл
Одтой бүжиглэе шоунийхон бүгдээрээ мундаг юмаа. Баяр хүргэе