Оскарын наадмын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Юн Ё Жон тодорлоо.
Тэрбээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн Кино академийн шагналыг хүртэж буй. Ингэснээр тэрбээр Оскарын шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна.
Харин тэрбээр туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна. Эргэн сануулахад, өмнөх жилийн Оскарын наадамд “Шимэгч” киногоороо зургаан төрөлд нэр дэвшиж, шилдэг найруулагч болон шилдэг кино төрөлд ялалт байгуулсан билээ.
Эх сурвалж: The Korea Times