Мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай цахим уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчирхад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийн хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ.

Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахалын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, мөн “Хувьсгалт Монгол” гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгасан. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа. Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!