Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Оюу толгойн “Bad” менежер

Мэдээж Оюу толгойн гүйцэтгэх захирал Армандо Торрест ямар буруу байх вэ. Тэр зүгээр л даалгавар гүйцэтгэгч. Том боссууд нь харин алсаас удирдаж буй. Оюу толгой өнгөрсөн он жилүүдэд Монголын Засгийн газартай эвлээд ч байгаа юм шиг, элдэвлээд ч байгаа мэт ажилласан. Ашиггүй ажиллаж байна гээд л хамаг алтыг маань хуу хамж буй гэх тэд үнэндээ баялгийн эздийг ядуу зүдүү амьдруулаад байгаатай санал нийлэхгүй хүн үгүй биз. Ямартай ч Оюу толгой өнгөрсөн цаг хугацаанд асуудал, маргаан ихтэй байсан ч жил бүр л хамгийн шилдэг байгууллагаар тодордог. Худалдаа аж үйлдвэрийн танхимын уг шагналаа тэд их баатарлаг ирж авцгаадаг шүү. Бодвол монголчуудыг амь зуулгаар таслахгүй, хоосон хонуулахгүй байгаадаа сэтгэл хангалуун байдаг бололтой.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес, Санхүү хариуцсан захирал Пол Муллинс нарыг шалгуулахаар Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргасан удаатай. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхдээ гаргасан “Рио Тинто”-гийн менежментийн алдаанаас болж, зардал 1.4 тэрбум ам доллараар нэмэгдэж , хугацаа хоёр жилээр хойшилсон байна. Үүнээс болж баялгийн эзэн монголчууд 9 тэрбум ам доллараар хохирсон. Гүний уурхайд гаргасан энэ алдаагаа РиоТинто биднээс нуусан ч 2021 оны 3-р сард Оюу толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл” компанийн 49 хувийг эзэмшигчдийн зүгээс АНУ-ын Нью-Иоркийн шүүхэд хандахад л монголчууд мэдсэн шүү дээ. Тэд Оюу толгойн гүний уурхайг мэргэжлийн бус баг, чанаргүй ган материалаар барьснаас буцааж нураан дахиад барьсан нь зардал нэмж, тэднийг хохироосон гэж шүүхэд өгсөн. Гэвч “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд энэ асуудлыг “Геотехникийн нөхцөл”-өөс болсон хэмээн хуурсан. Харин 2021 оны 8-р сард Засгийн газрын хүсэлтээр байгуулагдсан Олон Улсын хөндлөнгийн шинжээчдийн баг “менежментийн алдаа”-аас энэ асуудал үүссэн гэдгийг дахин баталсан. Уг дүгнэлтээр Оюу толгойн менежментийн алдаанаас болж зардал 1.4 тэрбум ам доллараар хэтэрч, хугацаа 22 сараар хойшилсон нь тогтоогдсон юм. Оюу толгой ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд 1.9 тэрбум ам долларын “гарз” гарсан гэж мэдээлсэн нь үндсэндээ далд уурхай барихдаа гаргасан илүү зардал буюу бариад буцааж нураан хог болсон материал, ажлын зардал юм. Оюу толгойгоос өнгөрсөн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын баялаг экспортод гарсан боловч баялгийн эзэн монголчууд эндээс юу ч хүртээгүй. Харин өнгөрсөн хугацаанд Оюу толгой компани 4.5 тэрбум ам долларын алдагдал хүлээгээд байна. Оюу толгойн менежментийн багийн гаргасан алдаа, түүнээс Монгол Улсад учирч буй 9 тэрбум ам долларын хариуцлагыг нэхэж иргэн Ч.Бат-Эрдэнэ, Б.Отгон болон Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны зүгээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл өгсөн удаатай. Эдгээр асуудал ингэхэд юу болж байгаа бол?

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!