Хоёр жил гаруйн хугацаанд хамтран амьдрагч хэмээн шар хэвлэлээр бичигдэж явсан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар хамтын амьдралаа албан ёсоор ил болголоо.
Тодруулбал хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн нэгэн арга хэмжээнд ноён О.Орхон шинэхэн амрагаа хүлээн авалтанд хүргэж өгч байхтай таарсан нь энэ. Өнгөрсөн 9-р сарын 1-ний өдөр тус тусдаа хүүхдүүдээ сургуульд нь хүргэж явсан сенсаацитай хос хамтдаа алхаад явж байх нь цаг хугацааны асуудал л болоод байна. Т.Билэгжаргалаасаа өрх тусгаарлаж, ганц бие ээжийн дүрээр хэсэгтээ амьдарч явсан Г.Анхмаа шинэхэн амрагийнхаа буянаар өдрөөс өдөрт жавхаацах болсон нь нууц биш.