Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаан маргааш Дээд шүүхээр эцэслэн шийдэгдэнэ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30 буюу энэ Баасан гарагаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна. Дараа нь Их хурлаараа баталгаажуулна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Мөн АН дараа нь тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна.

Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх асуудал яригдсан. АН-ын зүгээс аливаа хэлбэрийн гэрээг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй.

АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

Дараагийн нэг зүйл бол өнөөгийн нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Цар тахлын эсрэг улс орон бүр өөрийн арга хэмжээг авч байна. Энэ олон зүйлүүдийн дундаас эрх баригчид асуудлаа эрэмбэлэхгүйгээр ажиллаж, асар их боломж алдагдаж байна. Энгийн жишээ хэлэхэд вакцин гэдэг зүйлд ямар их өртөг гаргаж байгааг бид бүхэн харж байна” гэлээ.

ВИДЕО:

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!