“Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч, аймгийн заан, алдарт уяач П.Энхмөнх оны өмнө АН-ын бүлгийн ажлын албаны орон тооны бус зөвлөхөөр томилогдсон.
Тэгвэл АН-ын бүлэг түүнийг 2020 оны аранхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн хэмээн мэдэгдэл гаргалаа.
Тэрээр одоогоос 6-7 жилийн өмнө загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хамтарч ажиллах нэрээр ажлын байран дээр нь хүчирхийлсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдан хууль шүүхийн байгууллагын хаалга татаж явсан нэгэн.
Тухайн үед Цагдаагийн байгууллагаас П.Энхмөнхийг эрэн сурвалжилж байгаагаа зарласан байдаг. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр П.Энхмөнх нь иргэн Д-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж, хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна” гэх мэдээлэл цацагдсан.в
Гэвч тэрээр гадны улсад 2 жил амьдарч байгаад Монголд эргэн ирж Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хэрэг хүлээх чадваргүй гэж мэдэгдэн хэргээ хаалгасан гэх мэдээлэл ч байдаг.