Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн дагуу сайн дураар нийгмийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 1.0 хувиар буурлаа.
Даатгуулагч та энэ сараас эхлэн сайн дурын даатгалын гэрээнд тусгасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо 13.5 хувиар тооцож шимтгэлээ төлөөрэй.
Жишээ нь 420 мянган төгрийн цалинтай хүн 56.700 төгрөгийн шимтгэл төлөх юм.
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал: |
|
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ? |
Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө. Жишээ нь: (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 онд 420 000 төгрөг) Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*13.5%)=56700 төгрөг байна. |
|
0-3 насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүд сайн дурын даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх вэ? |
|
Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодорхойлох вэ? |
|
Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу? |
Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө. |
Сайн дураар даатгуулагч шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ? |
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна. |
Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ? |
Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална |
|
Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрхтэй вэ? |
Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй. |
|
Сайн дураар даатгуулагч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хүлээх вэ? |
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ. |
|
Сайн дураар даатгуулагчид ямар тохиолдолд хариуцлага хулээлгэх вэ? |
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. |
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах асуудлыг ямар байгууллагад тавьж шийдвэрлуулэх вэ? |
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна. |
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална |
Сайн дураар даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээлгэж болох уу? |
Болно. 1960 оны 1 дугээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимэтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ. |
1995 оноос өмнө ажилласан хугацааг нэрийн дансны орлогод оруулан тооцох уу? |
Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй |
Сайн дураар даатгуулахад ямар баримт бүрдүүлэх вэ? |
|
Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох вэ? |
|