Амьдрал Мэдээ

Согтуу жолооч дуудлагад явж байсан түргэний машинтай мөргөлджээ

Урд шөнө согтуу жолооч түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2019.12.25-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн байна.

Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байжээ. Ослын улмаас нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх нэг автомашин эвдэрч тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий боллоо.

Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна

Санал болгох

П.Энхмөнх: Аавын минь эмээл, хазаарыг олсон хүнд 2 өрөө байр өгье

uuganaa90

Зохиолын дууны салбарт цахилж л явна

uuganaa90

Хөдөлмөрийн баатар, буудлагын О.Гүндэгмаа 46 настай

uuganaa90

Асашёорюү Д.Дагвадоржийн анхны гэргий Г.Тамир нам жимхэн амьдарч байна

uuganaa90

“ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАРЫН ЭЗЭМШЛИЙН ХИЙМЭЛ НУУРТ 16 НАСТАЙ ХҮҮ ЭНДСЭН ҮҮ⁉️

uuganaa90

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!