Польш улсын Закопане хотноо өнгөрсөн наймдугаар сарын 21-нээс 31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга болжээ. Тэрбээр энэ онд Узбекстанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцжээ.
Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байна.