Монгол Улсад өнөөдрийн /2021.05.05/ байдлаар ковидын эсрэг вакцинжуулалтад астразенека, вероцел вакциныг хэрэглэж байна. Тэгвэл маргаашнаас “Sputnik V” вакциныг хийж эхлэх талаар дөнгөж сая Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт орох үеэрээ мэдээллээ. Гэхдээ тус вакцин нь манай улсад 20 мянган тун ирсэн бөгөөд энэ хүрээнд цөөн тооны иргэдийг л вакцинжуулах юм.
Дараагийн мэдээ