Өчигдөр улсын хэмжээнд 12,605 хүний сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,610 боллоо.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,074 /2021.03.24/
- Улаанбаатар-4,650 /сүүлийн 24 цагт 176 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Төв аймаг-29 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
- Хөвсгөл-16
- Дархан-Уул- 62 /сүүлийн 24 цагт 10 тохиолдол нэмэгдэв/
- Увс- 2
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.
Одоогоор 1,367 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл,
- Хөнгөн-1,138
- Хүндэвтэр-207
- Хүнд-18
- Маш хүнд-4 хүн байна.