Сууц өмчлөгдийн холбоо буюу СӨХ тойрсон маргаан Монголд бараг тасардаггүй гэхэд болно.
Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ асуудалд анхаарал хандуулж, “СӨХ” программыг ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ.
Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар “СӨХ-г шилэн болгож, орон даяар программд холбох ажлыг 2021.05.12-ны өдөр хийхээр боллоо. Төлбөр төлдөг, төлдөггүй айлуудаа мэдэх, СӨХ мөнгө зарцуулалт, холбогдох контортой шууд холбогдох, хууль эрхзүйн нэгдсэн мэдээллийн сан, СӨХ болон хэрэглээний төлбөрөө шууд төлөх, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд шууд гомдол мэдүүлэх гэх мэт олон давуу байдлыг нэг дор хэрэглэгчдэд олгоно” гэжээ.