Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Амарсайхан: Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хойш орон нутаг руу зорчих боломжтой

УОКоос гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хөдөө орон нутаг руу хэзээнээс зорчих боломжтой болох вэ?

-Вакцины бүрэн тун авсан иргэдэд олгох 50,000 төгрөг хэзээнээс данс руу нь орж эхлэх вэ?

-Иргэдийн дархлааг дэмжих Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа вакцинд хамрагдсан иргэдэд олгох 50,000 төгрөг нь иргэд хоёр дахь тундаа хамрагдсан тохиолдолд данс руу нь орохоор Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа.

-Вакцин хийлгэх тодорхой нөхцөл бололцоо нь бүрдээгүй хэдий ч халамж авдаг иргэдийг яаж тооцож халамжаас нь хасах юм бэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халамж авдаг 90,000 иргэн, хүнсний талон авдаг 30,000 гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа гэх Сангийн яам, ХНХЯны судалгаа бий.

Мэдээж иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ёстой асуудал байгаа ч иргэд маань нийгмийн хариуцлагатай байх ёстой.

Цаашид  тухайн иргэдийн эрүүл мэндэд анхаарах ёстой асуудал, зохион байгуулалтад Эрүүл мэндийн яамнаас хяналт тавин ажиллана.

-Вакцины нийлүүлэлт хэр байгаа вэ?

-Зөвхөн Cпутник V вакцины хувьд л дараагийн вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа.

Харин БНХАУ-ын үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн Vero Сell вакцины татан авалт хэвийн үргэлжилж буй бөгөөд бид улс даяар иргэдээ давтан тунд нь хамруулахад хангалттай гэж үзэж байна.

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!