Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Амарсайхан: Халдвар хамгааллын дэглэм журмыг би ч, манай гэр бүл ч зөрчих ёсгүй

УОК-ын дарга С.Амарсайхан тайлбар өгч байна.

“Иргэддээ бодит мэдээллийг өгөх ёстой. Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 нас гарсан хөгшин байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Мөн тусгаарлалтын хугацаа нь дуусах ёстой. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусаж байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэд ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас срэгийлэхэд анхаарах шаардлагатайг энэ ташрамд хэлье.

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ бариад ганцаараа тэнд тусгаарлагдаж байгааг хариуцлагатайгаар хэлье.

Халдвар хамгааллын дэглэм журмыг хэн ч зөрчих ёсгүй. Тэр дундаа дэглэмийг би ч, манай гэр бүл ч зөрчих ёсгүй. Хэн нэгэнд давуу байдал олгож, эрх тэгш бус хандах асуудал огт байхгүй. Хэн хэдэн хоног, хэрхэн тусгаарлагдах асуудал нь УОК гэхээсээ илүү Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байгаа.

Түүнээс биш бид бусдын эрхийг хязгаарлаж өөрсдөө давуу эрх эдэлсэн асуудал байхгүй гэдгийг зориуд онцолж хэлье.

Манай хадам ээж, аав хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсан нь мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгаа. Манай эхнэр аавындаа очсоноос хойш 10 гаруй хоног бид уулзаагүй байна. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан.

Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би асуудал эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байгаа” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!