Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

С.Бямбацогт гишүүн “Ньюпрогресс” компани дээрээ 15 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт татжээ

С.Бямбацогт гишүүний 15 тэрбум төгрөгийн асуудал ил гарлаа

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан 49 гишүүний асуудал өдгөө ч намжаагүй байна. Нэр дурдагдсан гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурор, АТГ-аас шалгаж буй. Тэгвэл УИХ-д дахин сонгогдсон архаг гишүүн С.Бямбацогт үүнээс ялгаагүй хувийн ашиг сонирхлоор ажилдаа хандаж ирснийг батлах нэгэн баримтыг бид энэ удаа дэлгэхээр шийдлээ.

Ховд аймгаас “босоо” сонгогддог С.Бямбацогт 2007-2011 онд л гэхэд 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Ньюпрогресс” компани дээрээ төрөөс татан, ажил хийлгэх нэртэй завшсан байж болзошгүй байгаа юм. Мэдээж 100 хувь идэхгүй нь ойлгомжтой бөгөөд хувийн компаниараа доор дурьдагдсан ажлыг хийлгэх нэрийдлээр тодорхой хувийг ашиг болгожээ. Огт ашиггүй зүйлд Их хурлын гишүүн маань компаниа дайчилна гэж юу байх билээ.

Ньюпрогресс компани бол С.Бямбацогтын үүсгэн байгуулсан байгууллага. 2000 онд үндэс сууриа тавьж, өнөөдөр 1500 гаруй ажилтан, 8 охин компанитай Монгол Улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани болон өргөжсөн нь С.Бямбацогтын үүрэг рольтой ихээхэн холбоотой. Иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, зам гүүрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, эрдэс нунтаг, барилгын материалын үйлдвэрлэл, бетон хийцийн үйлдвэрлэл, төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг байгууллага 15 тэрбумын ажлаа ч энэхүү чиглэлээр хийж гүйцэтгэжээ. Мэдээж ажил гүйцэтгэж бололгүй л яах вэ, гэхдээ ашиг сонирхлын бус байх хэрэгтэй. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон зуун компани байхад яагаад заавал С.Бямбацогтын үүсгэн байгуулсан компани эдгээр ажлыг хийх ёстой гэж. Эдгээр ажлыг хийхийн тулд тендер авсан нь мэдээж. Гэвч яагаад заавал  ардын хүүгийн компани биш Их хурлын гишүүний өөрийнх нь үүсгэн байгуулсан компани тендерт ялах ёстой билээ.

Саяхан УИХ-ын гишүүд маань тангарагаа өргөж, ард түмнээ төлөөлөн төрийн ордонд төвхнөцгөөсөн. Тангарагийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээсэн байдаг. Харамсалтай нь Ховдоос хэдэнтээ УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогтод энэхүү тангараг огтхон ч нөлөөлсөнгүй бололтой. Мөн УИХ-ын гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх хэмээн УИХ-ын гишүүний хориглох зүйлсийн талаар ч хуульчилсан байдаг. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиараа ч С.Бямбацогт гишүүн хувийн компанидаа давуу эрх олгох нь хориотой шүү дээ. Харамсалтай нь ийм л ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Ховд нутгийн ахан дүүс УИХ-д ахин дахин сонгож, далд явуулга, ажлуудыг нь хөхиүлэн дэмжсээр байна. Бидэнд мэдэгдэж, харагдсан нь л энэ. Харагдаж, үзэгдээгүй хэчнээн ч төгрөгийг төрөөс хумсалсан байхыг бид таашгүй. Харамсаад баршгүй нь, хараарай энэ гишүүнээ ард түмээн.

 

 

 

 

 

Төрийн санхүүжилт /төгрөг/
хугацаа төсөл регистр нэр   Санхүүжилт  Дүн  
22-FEB-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Цэцэг  НЦС БУА санхїїжи                 3,220,000.0  
17-MAY-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Зэрэг Дарви сум             543,900,000.0  
17-MAY-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Цэцэг БУА урь санхїїж             141,800,000.0  
17-MAY-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Манхан Чандмань             244,100,000.0  
17-MAY-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Манхан Зэрэг сум             499,800,000.0  
23-JUL-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Мянгад-Манхан дэд станц          1,428,000,000.0  
10-AUG-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Манхан Чандман санхїїж               81,000,000.0  
27-AUG-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Манхан Зэрэг санхїїж             853,000,000.0  
27-AUG-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО зэрэг дарви сум санхїїж             212,000,000.0  
18-SEP-07 Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан суртчилгааны                 2,561,120.0  
08-OCT-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Хо Мянгад-Манхан БУА санхїїж             141,600,000.0  
03-OCT-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Цэцэг ДЦСтанцтай хослон аж             183,100,000.0  
03-OCT-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Зэрэг-Дарви БУА санхїїжилт             656,000,000.0  
03-OCT-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Манхан-Чандмань БУА санхїї             194,000,000.0  
03-OCT-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Манхан-Зэрэг БУА санхїї             203,000,000.0  
19-AUG-09 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан сур барилга             400,752,141.0  
13-OCT-09 ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Санхїїжилт             124,400,000.0  
19-NOV-09 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ажлын гїйцэтгэл             262,100,000.0  
27-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Манхан-Чандмань БУА               44,200,000.0  
27-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Мянгад-Манхан БУА             956,400,000.0  
26-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Мянгад-Манхан БУА          1,637,900,000.0  
26-DEC-07 Хан-уул дїїргийн прокурор 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан материалын їнэ                    891,200.0  
24-JAN-08 НТГ-ын ААНБОАТ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан 2008-1-4 1а/38 а/б давхардсан                 7,000,000.0  
24-JAN-08 НЄАТ / НТГ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан 2008-1-4 1а/38 а/б давхардсан               20,000,000.0  
28-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Цэцэг НСЦС-н БУА               36,100,000.0  
28-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд. Манхан-Чандмань 15кв             181,700,000.0  
28-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Мангад-Манхан 110кв             103,700,000.0  
28-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Манхан-Зэрэг 35 кв               20,300,000.0  
28-DEC-07 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан ХО Зэрэг-Дарви БУА             140,000,000.0  
01-MAY-08 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан До Баяндун-Баянуул 35кв             603,000,000.0  
26-APR-10 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд аймгийн Мєст сумын 520 су             208,400,000.0  
15-FEB-11 ТАХ-н буруутай їйл аж-ны нєх.т 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан нєхєн олговор               14,720,311.1  
01-SEP-11 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд Мєст 320 сууд соёл тєв             195,000,000.0  
16-DEC-11 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Хо.Мєст 520 суудалтай сур-н                 8,890,390.0  
28-DEC-11 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Хо.Мєст 320суудалтай соёлын             267,172,583.0  
07-APR-11 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан 320 суудалтай барилга             159,149,824.0  
22-AUG-11 БХБЯамны Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан УБ барилгйн хийц лаб санх             334,268,682.0  
08-SEP-11 БХБЯамны Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан лабратори барилга санх             833,685,965.0  
30-DEC-11 БХБЯамны Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан барилгын санх             560,674,009.0  
28-DEC-11 БХБЯамны Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан барилга санх             325,917,696.0  
15-SEP-11 ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Мєрєн Могойн голын 110кв-н          2,400,000,000.0  
12-SEP-08 Эрчим хїчний хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан БЄ Улаанхус Согоот баг               81,100,000.0  
23-APR-09 ОБЕГ – Нєєцийн орлого 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Євс тэжээлийн               10,982,000.0  
27-MAY-09 ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан шугамын санхїїжилт               13,665,154.0  
23-JUL-10 ЭБЭХЯ- Барьцаа 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Дорнод Баяндун Баянуул               52,222,000.0  
27-JUL-10 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд аймгийн Мєст сумын 320 су               50,000,000.0  
27-JUL-10 Боловсролын салбарын ХО, ИЗ 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Ховд аймгийн Мєст сумын 520 су             221,858,000.0  
12-AUG-10 ТАХ-н буруутай їйл аж-ны нєх.т 2601125 Ньюпрогресс Тєв тєрийн сан Нєхєн олговор             176,643,733.2  
          Нийт    15,839,874,808.3

 

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!