Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын 100 хоног” үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяг нөхрийн хамт вакцины татан авалтад саад учруулсан гэж ярьсан юм.

Үүнд С.Одонтуяа гишүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан тайлбар хэлж байв.

Тэрбээр “Би вакцин татаж авах хөрөнгөө төсөвт суулгаач, мөн иргэдэд вакцинаа сонголттой хийлгэх боломж олгооч гэсэн хоёр өнцгөөс л дуугарч ирсэн. Энэ агуулгаар Засгийн  газрын үйл ажиллагааг шүүмжилсэн нь үнэн. Шүүмжилсний төлөө ийм үндэслэлгүй асуудлаар гүтгэж байна. Үүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна” хэмээж байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийв. Тэрбээр “Миний бие С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг үү. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно” гэлээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!