Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Энхболд: Хүн амын 90 хувьд Альфа хувилбар тархаж байна

УОК-оос баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүнд байна. КОВИД-19 халдварын Дельта вирус тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ хязгаарлах, тусгаарлалтын хугацааг сунгах, маскаа зүүх зэрэг арга хэмжээнүүдээ сэргээж байна. Япон руу 50 сорьц илгээсэн. Манайхан өөрсдөө ч хэд хэдэн онош тавиад байсныг Японоос ирүүлсэн хариу баталгаажууллаа. Япон руу илгээсэн 50 сорьцноос тавд нь Дельта хувилбар илэрсэн. Таван сорьцод Дельта хувилбар илэрсэн нь уг вирус тархсан гэсэн үг биш. Манай эрдэмтдийн гаргасан судалгаагаар бол халдвар авсан иргэдийн 88, 90 хувьд Альфа хувилбар байна гэдгийг тогтоосон.

Альфа хувилбар нь Ухайнь хотод тархсан хувилбарыг бодвол дөрөв дахин хурдан тархах чадвартай. Вакцины нөлөөллийг бууруулахгүй гэж үзэж байгаа.

Харин Дельта хувилбар нь тархалтын хурдаан 55 хувиар илүү мөн шинж тэмдгийн хувьд хурдан хүндрэх магадлалтай. Вакцины нөлөөг бууруулж байна гэж үзэж байгаа.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!