С.Эрдэнэцогт хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал, түүнийг мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ажээ.
Одоогоор түүнээс мансууруулах бодисын шинжилгээ аваад байгаа аж.
Үүнээс өмнө тэрбээр найз бүсгүйгээ зодсон хэргээр буюу гэр бүлийн хүчирхийлэ л үйлдсэн буруутайд тооцож, шүүхээc баривчлах шийтгэл оноож байсан.