Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

С.Эрдэнэ: Надад төр түмэндээ хийсэн гэм буруу байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлээд буй С.Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Манай намыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат, гишгүүрээ болгон ашиглах зорилготой,  түүнийгээ олон жил ил, далд гүйцэлдүүлж ирсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн зарим нэг төлөөлөл замын дундаас Ардчилсан намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн билээ. Тэд намын жирийн гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ, ардчиллын нэр барьж иргэдийг төөрөгдүүлж, ардчилсан төрийн өндөр албан тушаалд хүрч, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадахгүй, увайгүй зорилгоо биелүүлэх улс төрийн хүчин болгохоор санаархаж эхэлсэн нь өдгөө хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалж бутаргаж, үл ойлголцолд хүргэж, төөрөгдөл хүргэж байгаа тэр хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг АН-ын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, улс орны нийгэм, эдийн засгийн урсгалыг гацааж, шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашиглах махны машин болгон ашигласан нь үнэн билээ. Надад төр түмэндээ хийсэн гэм буруу байхгүй ээ” хэмээн мэдэгдэлдээ дурдлаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!