Мэдээ

Таван буудлаас долоон буудал хүртлэх замыг энэ сарын 22 дуустал хаана

Таван буудлаас долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 00:00 цаг хүртэл бүрэн хаана гэж ТЦА-аас мэдээллээ.

Энэ хугацаанд СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 18-р хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтыг хийх юм.

Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэлх гурван цэгт зам сэтэлгээ хийх тул хөдөлгөөнд оролцогчдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа зэрэг зургаан дэд төвийг байгуулах юм. Ингэснээр гэр хорооллыг дахин төлөвлөж, ус хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлж байна.

Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба Азийн хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар хотын захиргаа хамтран санхүүжүүлж байгаа юм.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!