Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон Б-д шүүхээс 1,6 жилийн хорих ял оноолоо​

Явган хүний гарцаар гарч явсан таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр гарч байсан. Тодруулбал, 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн юм. Ослын улмаас 9 настай, эрэгтэй О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б амь нас алдсан байдаг.

Уг хэргийн шүүх хурал өмнө нь шүүгдэгч Б нь хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан, хэргийн материалтай танилцана гэдэг шалтгаанаар хойшлогдож өнөөдөр товлогдсон юм. Тэгвэл Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-д 1,6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч, зургаан жилээр жолоо барих эрхийг нь хассан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч н.Даваахүү, хохирогчийн талаас өмгөөлөгч Р.Булгамаа уг шүүх хуралд оролцжээ.

Хохирогчийн ар гэрийнхэн уг хэрэг явдлаас үүдэн дахин зам тээврийн золгүй осол гарахгүй байхаас урьдчилан сэргийлэх үүднээс хэрэг гарсан гарцыг “Нүхэн гарц” болгон өөрчилж өгөхийг холбогдох хүмүүст уламжлах хүсэлтэй байгаа юм байна.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулж, анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй байгаа юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!