Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусгаарлалтын бүсд ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
СБД-ийн нэгдүгээр хороо “нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ны 00:23-д цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Нэгдүгээр эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан байна.