Амьдрал Мэдээ

Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

Туул голын мөс цөмөрч, автомашин живсэн тохиолдол өчигдөр нийслэлд хоёр бүртгэгджээ.Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргажээ. Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 17:16 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, 18:06 цагт очиж автомашиныг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийх эсвэл явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!