Амьдрал Мэдээ

УИХ-ын Тамгын газрын цахим хэлэлцүүлгийн системийг сайжруулна

УИХ-ын Тамгын газрын удирдлага болон ажилтнууд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд, сонгогчдоос санал авах боломжийг сайжруулах, цахим хуудасны хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цахим орчинд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан болон хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, хэлтсийн референт Б.Хангай, УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Филиппин дахь салбарын Гүйцэтгэх ажлын албаны орлогч дарга Лин Винстон, тус агентлагийн мэдээлэл технологи хариуцсан захирал Жэй Маханнанд болон албаны хүмүүс байлаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь Хууль зүйн яам, Гадаад Хэргийн Яамтай цахим мэдээллийн сан хөгжүүлж, хамтран ажиллаж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!