Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Укагийн хадам аав Лондон дахь орон сууцаа улсын өмчид хураалгалаа

Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан бусдаас хахууль авч 4 тэрбум гаруй төгрөгөөр Лондонд дөрвөн өрөө хаус худалдан авсан тухай АТГ-аас мэдээлж байв. Энэ хүн бол “Эрдэнэт”-ийн боссуудын нэг З.Ганбаатар. З.Ганбаатар нь Г.Эрдэнэчулуун хэмээх хүүтэй. Энэ залуу хоёр ч удаа амьдрал зохиож, хоёр эхнэрийн  2 хүүхэдтэй. Харин гурав дахь амьдралаа “Киви” хамтлагийн Укатай 2014 онд зохиож, одоо хоёр хүүхдийн аав ээж болоод буй. “Киви” Ука анхны хүүгээ Англид, тэр тусмаа хатан хааны эмнэлэгт төрүүлсэн тухайгаа ярьж байсан. Нөхөр нь тэр үед Англид магистр хамгаалахаар сурч байсан гэдэг. Юутай ч нэг үе “Киви”-гийн Укагийн Лондонд тарвалж байсан тэр хотын төв дэх 4 өрөө байр нь хураагдаж, улсын өмч болжээ.

Энэ асуудлыг эргэн сануулбал ОХУ-ын компаниас 3.4 сая ам долларын хахууль авсан З.Ганбаатар Лондонд 110 ам метр талбайтай 2 давхар орон сууц авсан хэрэгт холбогдсон.

Тодруулбал хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан. Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу 4,347,312,050 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө байр худалдан авч мөнгө угаасан байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ”Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчирсан юм.

Тэгвэл тус хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, ял оноосон байна. Мөн хууль бусаар олсон 1,175,372 фунт стерлинг буюу 4,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг улсад хураан авчээ.

Шүүгдэгч авлига авч өндөр дүнтэй худалдан авах, худалдах гэрээг байгуулж олсон мөнгө, орлого буюу 4,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Английн Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий дөрвөн өрөө байр худалдан авч мөнгө угаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!