Хүүш ээ, Укагийн энэ өмссөн цэнхэр өнгийн Dior загварын гутал ориг нь 9 сая төгрөг ингэсэн үү дээ. Брэнд байх тусам үнэтэй, үнэтэй байх тусам чанартай байдгийг мэднэ л дээ. Тэр тусмаа Dior л бол Dior. Харин дээр нь нөмөрсөн цэнхэр савхин цув гуталтайгаа хослоод гялгараа гялгар.
Манай рок попын үзэсгэлэнт шаргал бүсгүй Ука хөдөлмөрч, дайчинаараа ялгардаг. Өглөөнөөс үдэш хүртэл ажил, элдэв уулзалт, шоу хөтөлбөр гээд түүний амьдрал өрнөдөг юм билээ. Ингэтлээ ажиллаж, өдий хэмжээний амжилтад хүрсэн хүнд энэ хэмжээний үнэ хөлсний гутал өмсөхөд бол асуудал биш нь мэдээж. Яриа хөөрөө, ааш аяг, зан чанараараа ч олны хайрыг татаж, бусадтай эвтэй түнжинтэй, инээд хөөртэй сайхан явдаг Ука маань Дээгийгээс эхлээд хамт байгаа бүсгүйчүүдийнхээ амыг ангайтал ярьж л яваа харагдсан шүү.
Дараагийн мэдээ