Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарт коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг маргаашнаас үргэлжлүүлэхээр болжээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ.

Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд иргэдэд хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс нь утсаар холбогдож, мэдээлэл хүргэх юм байна.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.

Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг ЭМЯ-наас удахгүй тодорхой мэдээлэх юм байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!