Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатар хотоос ДОЛООН аймагт COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдлөө

Коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол өнөөдрийн байдлаар 4,340 болоод байна. Нийслэлд өвчлөл нэмэгдэхийн хэрээр аймгуудад ч тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.

Зөвхөн өнөөдөр л гэхэд Хөвсгөл, Хэнтий аймагт анх удаа COVID-19-ийн батлагдсан тохиолдол бүртгэгдэв.

Тодруулбал, Хөвсгөл аймагт 7 тохиолдол, Хэнтий аймагт нэг тохиолдол шинээр батлагдаж, 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотоос орон нутагт зөөвөрлөгдсөн тохиолдол 20  болж, ДОЛООН аймагт (Төв, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Архангай, Дорноговь, Сэлэнгэ) бүртгэгдлээ.

Эдгээр долоон аймгийн тавд нь гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг нээсний дараа халдвар зөөвөрлөгдсөн байна.

Үүнээс өмнө Архангай аймагт анх 2020 оны арваннэгдүгээр сарын 29-нд хоёр, арванхоёрдугаар сарын 1-нд нэг тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар огт бүртгэгдэлгүй гурван сар болоод байв.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!