Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УОК Шуурхай штабын даргын гарын үсэгтэй бичгээр Бугант тосгонд очсон хүмүүсээс корона илэрчээ

Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд 2021.03.31-ны өдөр Улаанбаатараас ирж тусгаарлагдсан 6 иргэнээс 9 хоногийн дараа Корона илэрчээ. Өнөөдрийн байдлаар тэдний 4-өөс нь халдвар илрээд байна. Үүнээс болж сум хоорондын хөл хөдөлгөөн хаагдаж, сумын дэлгүүр, үсчин, халуун ус хаалгаа барьж, 40-өөд хүн тусгаарлалтанд ороод байна. Маш олон хүний хэвийн амьдралд саад учруулж, ашиг орлогыг нь авч одсон халдварын УГ СУРВАЛЖ нь УОК гэнэ.
Халдвар тараагч иргэдийг Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны чиглэлд автомашинтайгаа “саадгүй нэвтрүүлэх” үүргийг УОК-ын Шуурхай Штабын дарга,хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2021.03.30-ны өдөр Нийслэл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн онцгой комиссынхонд үүрэгджээ. Гэртээ харих гэж УОК-ыг царайчилж суусан нутгийн хоёр иргэнд тэд гэрлийн хурдаар бичиг гаргаж өгч, газарчлуулан хамт явсан байна.
УОК-ын Шуурхайн штабын даргын бичгээр түрий барьж, нэвтрэх газар луугаа орохдоо асуумж ч бөглөөгүй аж. Асууж шалгаасан постынхон руу цагдаагийн хурандаа, генерал цолтнуудаар яриулсаар Бугантад иржээ. УОК-ын бичигтэй тэднийг 10 хоногийн тусгаарлалтад оруулах гэж бас л бөөн юм болсон байна. Арай ядаж тусгаарласнаас хойш 9 дэхь хоног дээрээ эхний хүнээс халдвар илэрсэн байна. УОК-ийн албан бичигт тэднийг “албан ажлаар” яваа гэж бичжээ.
Тэдгээр залуусын унаж яваа машины азын дугаар нь саяхан дуудлага худалдаагаар 23 сая 300 мянган төгрөгөөр зарагджээ.
Хэрэв Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэн ийм бичиг хийж өгөөгүй бол Бугант тосгон ногоон бүс хэвээрээ байж, ард иргэд нь аж амьдралаараа хохирохгүй байжээ
УОК-ын Шуурхай штабын даргын ганц гарын үсэг бүхэл бүтэн сумаар нь хохироосон асуудал ийнхүү дэлгэгдээд байна. Ийм л хариуцлагагүй нэг хоёр эрх мэдэлтнээс болж улсаараа хохирч байгаа нь харамсалтай.
Зургийн тодорхойлолт алга байна.
автомашин болон гадаа гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.
Эх сурвалж: Б.Отгон

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!