Монгол Улс нь цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглож 2020 онд Эрүүгийн хуульд 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” нэмэлт өөрчлөлт оруулсан ингэснээр эрх зүйн зохицуулалттай болсон.
“Покерын сайтуудыг хүмүүс ажиллуулж, кодыг нь хүмүүс бичсэн учир бүх зүйл нь программчлагдсан. Хэн ялж, хэн ялагдахыг бараг л шийдчихсэн байдаг. Жижиг тоглогчдыг нэг их анзаарахгүй. Таван мянган төгрөгөө 20 мянган төгрөг болгоход нэг их асуудалгүй. Харин сая төгрөгтэй тоглогчид ороод ирвэл сайт нь өөрийнхөө “бот”-ыг тоглуулж, мөнгийг нь хамдаг. Зургаан хүний өрөөнд дөрвөн найзтайгаа сууж байгаад бүгд мөнгөө алдах жишээтэй. Ийм л булхай, луйвар ихтэй яг үнэндээ онлайн покерын сайтууд бүгд бусдыг “шулах” гэсэн зорилготой байдаг аж.
Хүмүүс сохор аздаа найдаж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн залуучууд сүүлийн жилүүдэд олширсон. Тэдний шунал, хүслийг анзаарсан хэсэг этгээд, зарим нэг олны танил хүмүүс төрөл бүрийн бооцоот сайт, онлайн покер тоглоомын сайт нээж, хөлжиж эхлэв. Энэ төрлийн бизнес манай оронд хууль бус. Хэрэвзээ мөрийтэй тогловол торгуулахаас гадна шоронд суух ялтай байсаар байхад гаарсаар байна.
Гэвч бооцоот сайт, онлайн покер тоглоомын сайтууд хуулийг үл тоон, ил, далдаар үйл ажиллагаа явуулсаар байна.
Иргэдийн мөнгийг ийнхүү “авлаж” эхэлсэн онлайн покер гэж юу болохыг сонирхохоор тус тоглоомын сайтууд руу Facebook цахим орчноор дамжуулан хайж үзэхэд Hennesypoker, Paris poker, Todaz poker, Bond 007 online poker, XXL club гэх мэт ойролцоогоор 34 орчим сайт ажиллаж бүгд хаан банкны дансаар гүйлгээг хийж байна яагаад бусад банк биш зөвхөн Хаанбанк байгаа нь сонирхол татахаар байна.
Нэг Покер тоглоом гэхэд л өдөртөө бараг 1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгддэг гэхээр одоо ажиллаж байгаа 34 сайтын 34 тэрбум төгрөг багадаа эргэдэг.
Энийг харахад энэ бүх мөрийтэй тоглоомын сайтуудтай Хаанбанк хамтран ажиллаж хувь авдаг юм биш биз гэж хардахаар байна.