Амжилт Мэдээ

“Харанга” хамтлагийнхан бүгд гавьяат боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын  Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын гавьяат жүжигчин  цолоор шагналаа.

Монголын рок хөгжмийн суурийг тавилцсан “Харанга” хамтлагийн гол уран бүтээлч  Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар  урлагт 40 гаруй жил зүтгэсэн, хамтлагтаа 30 жил уран бүтээлээ туурвиж яваа юм.  Харанга” хамтлагийн Ц.Энхманлай, Ц.Чулуунбат, Х.Лхагвасүрэн нар өмнө нь гавьяат цол хүртсэн. Энэ удаа Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар гавьяат болсноор “Харанга” хамтлагийнхан бүгдээрээ гавьяат цолтнууд боллоо.

“Харанга” хамтлагаас анхны гавьяат цолыг Ц.Энхманлай хүртсэн. Түүний дараа Ц.Чулуунбат, Х.Лхагвасүрэн  нар гавьяат болсон. Ийнхүү Харангынхан Монголын рок попын түүхэнд уран бүтээлээ туурвиж буй үедээ бүгд гавьяат цолтон болсон анхны хамтлаг боллоо. Харин “Соёл эрдэнэ”-ийн хувьд, янз бүрийн он цагт бүтээлээ үнэлүүлсээр бүгд гавьяат цол хүртсэн хамтлаг юм.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!