Хамгийн сүүлд нэгэн цэнгээний газарт байхдаа бусдын халдлагад өртөж, хэвлийндээ хутгалуулан эмчилгээ хийлгэж байгаа гэгдээд байсан реппер Roockie энэ сарын 23-ны өдөр шүүхээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисийн хэргээр яллагдаж, улмаар нэг жилийн хугацаатай хоригдох болсон аж.
Тэгвэл тэрээр 10 сар хоригдож өчигдөр суллагдсан бөгөөд удахгүй шинэ уран бүтээлээр уулзах тухайгаа мэдэгдсэн байна.