Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

Хүчирхийллийн эсрэг “дуугарсан” хүмүүсийн цахим хаяг ЯАГААД хаагдаад байна вэ?

Иргэн Б.Сүндэръяа бэлгийн хүчирхийлэл үйлддэг УИХ-ын гишүүний талаарх мэдээлэл гаргасан нь олон нийтийг шуугиулсан. Уг мэдээллийг олон хүн Ц.Анандбазар гишүүний тухай мэдээлэл байна хэмээн шуугиж байсан билээ. Харин Ц.Анандбазар гишүүн Б.Сүндэръяатай огт уулзаж байгаагүй танихгүй гэх мэдэгдлийг хийсэн байдаг. Гэвч төд удалгүй Б.Сүндэръяа өмгөөлөгчийн хамт түүнийг шүүхэд өгсөн. Энэ үеэс Ц.Анандбазар гэх гишүүний бэлгийн дарамтанд орсон охид, эмэгтэйчүүд мэдээллээ ил болгож, нийгмийн сүлжээнд иргэд хүчтэй эсэргүүцэн, шүүмжилж эхэлсэн билээ.

Тэгвэл хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж, эсэргүүцэн шаардаж мэдээлэл нийтэлж байсан нийгмийн сүлжээнд олон дагагч бүхий цахим хаягууд, уг баримт мэдээллийг гаргасан М.Нарантуяа, Х.Мөнхжин, цахиур.мн мэдээллийн сайт, сэтгүүлчийн хувийн хаягууд халдлагад өртөөд байна.

Тодруулбал, MeToo хөдөлгөөнийг санаачлан, зохион байгуулж байгаа иргэн М.Нарантуяа, Б.Сүндэръяа, Х.Мөнхжин нарын цахим хаяг зохион байгуулалттай халдлагад өртөж, ашиглахад “хязгаарлалт тогтоосон” байна. Энэ талаар М.Нарантуяа хэлэхдээ “Миний хаягийг л гэхэд арван мянга орчим хуурамч хаягнаас репорт явуулж, шууд дамжуулалт хийх, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих боломжгүй болгосон байна” гэсэн юм.

Хүчирхийллийн эсрэг ийнхүү мэдээлэл нийтэлж, эсэргүүцэж, хүний эрх, эрх чөлөөг шаардаж байгаа нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчдийн цахим  хаяг руу зохион байгуулалттай халдаж байгаа нь хүний үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан цахим гэмт хэргийн үйлдэл болж байна.

Тэдний цахим хаяг руу хэн, ямар шалтгаанаар ийнхүү халдаж байна вэ? Нэг ч биш нилээд олон хүний хаяг ийнхүү устаж, нийтлэл бичих, лайв хийх эрхгүй болжээ. Нэг зүйлийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийнх ийнхүү хаагдсан нь хачирхалтай. Ямартаа ч нийгмийн болохгүй бүтэхгүй байгаатай тэмцэж, дугарсан хүмүүсийг ийнхүү “хүчирхийлээд” байвал энэ нийгэм яаж цэвэрших вэ?

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!