Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 06-р сарын 28-ны өдрийн хурлаар тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын бөхийн барилдааны бүх даваа эсвэл нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн нэг, хоёрын давааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах санал гаргасан байна. Гэхдээ өнөөдөр 16 цагаас Бөхийн салбар хороо, Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, Хууль зүйн яам, УОК-той хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Одоогийн байдлаар ҮИБНЗБХороо, ҮБСХорооноос гараад байгаа шийдвэрүүд:
1. Бүртгэлийг 2021.07.01-03-ны өдрүүдэд дэвжээдээс нэгдсэн байдлаар авах. Дэвжээд бөхчүүдийнхээ 2 хувь цээж зургийг заавал ирүүлэх. Дэвжээ нь албан ёсны бүртгэлгүй аймгууд болон дэвжээнд хамрагдаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 07.03-04-ний өдрүүдэд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан бичигтэй, МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх,
2. Ковидын шинжилгээг 2021.07.11-ний өглөө Хүй 7 худагт 07:30-11:00 цагийн хооронд авах,
3. Жаяг дэгийн багийнхан болон барилдах бөхчүүд өөрсдийн унаагаар эсвэл 2021.07.11-ний өглөө 07:00 цагт Монгол Бөхийн өргөөнөөс нэгдсэн унаагаар явах,
4. Бөхийн барилдаан 07.11-13-ны өдрүүдэд үргэлжлэх,
5. Наадам болох талбайд аймаг бүрийн бөхийн дэвжээдэд (даваа хооронд бөхчүүдээ амраах) 1-2ш гэрийг НЗДТГазраас барьж өгөх,
6. Мандатыг Монгол бөхийн өргөөнд 2021.07.09-10-ны өдрүүдэд аймаг аймгийн дэвжээдийн бөхчүүдэд заасан цагийн хуваарийн дагуу олгон даатгалд хамруулах,
7. Бөхийн дэвжээд 100 жилийн ойд зодоглож 1, 2-ын даваанд өвдөг шороодсон ахмад бөхчүүддээ байрлах гэрийг нь барьж өгсөн бол хот руу буцаахгүйгээр байрлаж болох,
8. Бөхийн дэвжээд наадамд 2 давсан бөхчүүддээ заагдсан байрлалд хоноглох гэр, майхан барьж байрлуулах. Эсвэл УБ хот руу буцааж болно. Буцсан тохиолдолд маргааш өглөө нь өөрийн зардлаар (20,000 төгрөг) түргэвчилсэн шинжилгээг заавал өгөх,
9. Наадмын талбайгаас 1,2 км зайтай дэвжээдийн бөхчүүдээ байрлуулах гэр, майхны байрлах цэгт усанд орох, бие засах цэгүүдийг НЗДТГазраас барьж өгөх,
10. Бөхийн дэвжээд бөхчүүдээ хоноглуулах гэр, майхныг наадмын талбайгаас 1,2 км зайтай заасан газарт 2021.07.06-ны өдрийн 24:00 цагт барьж дуусгасан байх. 07.07-ны өдрөөс тус байршил руу авто машин оруулахгүй болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО