Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Хүүхдийн мөнгө болон байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт улсын төсөвт тодотгол хийхэд яригдана”

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн улсын төсөвт тодотгол хийх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цар тахлын эсрэг авах арга хэмжээг Засгийн газар, УОК өнөөдөр хуралдаж шийдлүүдээ танилцуулна. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан. Засгийн газар саналаа боловсруулаад тодорхой асуудлаар та бүхэнд хандана гэж бодож байгаа.

Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргана.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт төсөвт тодотгол хийхэд яригдана” гэв.

Засгийн газраас цар тахлын үед авах хариу арга хэмжээний хүрээнд 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхэд бүрд 100,000 төгрөг, айл өрх, зарим ААН-ийн байр, цахилгаан, дулааны мөнгийг улсаас төлөх шийдвэр гаргасан хугацаа нь дуусаж байгаа билээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!