Мэдээ

ХАЙРТАЙ ҮРДЭЭ БЭЛЭГ БИШ ХОР ӨГӨХӨӨ ЗОГСООЁ

Худалдаачид баярыг далимдуулж хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, мөн хаягийн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгааг албаныхан анхааруулж байгаа бөгөөд чихэр, гурилан бүтээгдэхүүний хадгалах горим болон хугацааг сайтар харж авахыг сануулж байна. Гоё ганган ууталсан бэлгэнд хор байхыг үгүйсгэхгүй тиймээс нэг бүрчлэн харах нь зүйтэй.

ЭМЯ -с хүүхдийн баярын бэлэгний сахарын дундаж хэмжээг тооцоолж үзэхэд 6-7 ширхэг амттантай нэг уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ 412 грамм гарсан нь яав ч хэвийн зүйл биш.  Хамгийн хайртай үрсдээ хор битгий авч өгөөрэй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Хүүхэддээ ийм их хэмжээний сахар өгч байхаар цагаан идээгээр ууталсан бэлэг авч өгвөл амттайн дээр илүү чанартай, эрүүл бэлэг болж чадна. Залхуурч таарсан газраасаа бэлэг авалгүй эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг нь болсон.

Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, Стандартын хяналтын улсын байцаагчид хүүхдийн баярын бэлгэнд орж болохуйц бүх төрлийн чихэр, чипс, ундаа, шоколаданд хяналт шалгалт хийснээр ихэвчлэн жижиг дэлгүүр, мухлагуудад зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг хадгалах хугацаа дууссан зөрчил илэрсэн бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, чавга, хатаасан жимсүүд түргэн үйлчилгээний цэгүүдээр борлуулагдаж байгааг хэлсэн. Мөн боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгах хэрэгтэйг сануулав.

Мэргэжлийн хяналтын албанаас дараах төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч, үр хүүхэддээ бэлэглэхгүй байхыг анхааруулж байна.

-Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн хүнсний бүх төрлийн жүүс.

-Амталсан төмс буюу чипс

-Хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа

-Түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг

-Чихэр, мөхөөлдөс, шоколад гэх мэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд

-Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн

-Өөхөн томоор хайрсан хуурсан боорцог, гурилан бүтээгдэхүүн

-БҮТЭЭГДЭХҮҮН АВАХДАА ХЭРХЭН ШАЛГАЖ АВАХ ВЭ? –

Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;

Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;

Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

ХЭРЭВ: Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;

Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/

Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/

Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/

Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/

Үнэр – /эвгүй үнэр байвал/

Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/

Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;

Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;

Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;

Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;

Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс өөрийгөө болон үр хүүхдээ сэргийлж буй хэрэг юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!