Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөвсгөлд долоон хүн усанд осолдож нас барсан байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт орших Сэлэнгэ мөрнийг гаталж явсан завь хөмөрч, долоон хүн нас баржээ. Тус завинд нийт 10 хүн зорчиж явсан бөгөөд осол гарсан тухай дуудлагыг 20:23 цагт дээрх аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Улмаар холбогдох албаныхан очиж, шуурхай арга хэмжээ авч, Хөвсгөл аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явах замдаа осолдсоныг тогтоожээ. Амиа алдсан долоон иргэн 62, 50, 38, 32, найман настай, таван сартай хүүхэд байжээ. Харин 38, 16, гурван настай зорчигч голын эрэгт эсэн мэнд гарсан байна.

Одоогоор усанд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!