Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ХӨВСГӨЛ АЙМАГТ “НОГООН СУВАРГА БОСГОЁ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ 1 САЯ МОД ТАРИНА

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн санаачилгаар “Ногоон хөгжлийн бодлого” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг мод, бут тарьж цөлжилтөөс сэргийлж, эко орчин бүрдүүлэх  “Ногоон суварга босгоё”  аяныг өрнүүлэхээр болжээ.

Тус аян 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 1 сая модыг тарьж, арчлан тордож ургуулахаар зорьж байгаа гэнэ. Хөвсгөл аймагт жилд 30-40 мянган мод бут тарьдаг. Сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод бут тарьсны 62000 нь Мөрөн суманд байна. Гэвч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас тарьсан мод бүр ургадаггүй аж. Иймээс аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллах аж.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Их-Уул, Жаргалант сумын 68-79 хувь нь цөлжсөн, Галт, Мөрөн, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Баянзүрх, Рашаант сумын 25-43 хувь нь цөлжилттэй, газрын доройтолд орсон судалгаа гарсан учраас  “Ногоон суварга босгоё”  аяныг өрнүүлэхээр болсон гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!