Өнөөдрийн 10 цагийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид тандалтын зорилгоор 124, ойрын хавьтлаас 46, нийт 318 сорьцонд PCR шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр Сүрьеэ өвчнөөр эмчлүүлж байсан 4 хүн, ар гэрийн 1 хүнээс халдвар илэрсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 34 боллоо.
Иймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.