Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас УИХ-ын гишүүн Э.Батшугар, Соёлын Сайд Ч.Номин, СонгиноХайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг Даргын Орлогч П.Сайнзориг, Эрүүл Мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатар нар нэр дэвшсэн. Өөрсдийгөө Хөгжлийн тав гэж нэрлэсэн эдгээр нөхдөөс Н.Хүрэлбаатарын авилгын ноцтой хэрэгт холбогдож байсан хүн нь юм.

Одоогоос 13 жилийн өмнө буюу Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Улмаар төмөр шүүгээг онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаясан байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн олж, тогтоон төмөр шүүгээг онгойлгоход дотроос нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарсан байна.

Энэ тухай Н.Хүрэлбаатарын хүү Энхбат мэдүүлэхдээ “Энэ төмөр шүүгээг аав манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэсэн байдаг.

Шулуухан хэлэхэд УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч, нэг багийнхныгаа Н.Хүрэлбаатар л муухай харагдуулж байна. Авилгын хэрэгт холбогдсон Н.Хүрэлбаатар өөрөө сонгогдож чадахгүй төдийгүй нөгөө дөрвөн нэр дэвшигчийнхээ рейтингийг унагаж болзошгүй болжээ.

С.Сарнай

https://sonin.mn/newsDetail/3881

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!