Хөлбөмбөгийн шигшээ баг, “FC Улаанбаатар” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ гэр бүлийнхээ зүгээс зорилтот бүлгийн 50 өрхөд сэтгэлийн хандив өргөхөөр болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Бүгдэнд нь өдрийн мэнд. Манай гэр бүлийн зүгээс энэ хүнд цагт нийгэмдээ багахаан ч болов гэрэл асаах зорилгоор хоол хүнс дутагдалтай байгаа зорилтот 50-хаан өрхөд өөрсдийн сэтгэлийн бэлгийг өргөн барих гэсэн юмаа. Өнөөдөр бүх зүйлээ бэлдчихлээ. Одоогоор хаана ямар айлд өгөхөө мэдэхгүй байгаа учир та бүхэн минь шаардлагатай гэсэн олон хүүхэдтэй айл өрх таньдаг бол санал болгоорой, шаардлагатай гэвэл надруу залгаад аваарай маргааш чадлаараа хүргээд өгөх болно оо /Утасаа комментоор оруулна/.
Нэг асуудал байгаа нь өөрийн машин явах боломжгүй тул зөвшөөрөлтэй машинтай, таньдаг, таньдаггүй найзуудаас минь нэгхэн өдөр туслаад өгнө гэвэл чин сэтгэлээсээ баярлах болно. Өөрсдийн боломжиндоо тааруулж 50-хан өрхөд л зориулж авсан тул та бүхэн минь ойлгоно гэж найдаж байна.
Жич: Цэвэр гэр бүлийн сэтгэлийн бэлэг учраас өгч буй зургаа авахгүй болно.
Эерэг бүхнийг түгээцгээе” гэжээ.