Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Хөл хорионы төгсгөлд халдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай”

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, хөл хорионы талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан.

Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа ч тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь ойрын хавьтал болсон, халдварын нууц үедээ байсан хүмүүсийг илрүүлэх ажилтай холбоотой.

Дараагийн 10 хоногт нөхцөл байдлыг үнэлгээг хийнэ. Ялангуяа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нас баралт нэмэгдэж байгаа бөгөөд хөл хорионы төгсгөл үед бүр ч олон нас баралт гарах магадлалтай. Тийм учраас бид ард иргэдэдээ бодит нөхцөл байдлыг хэлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөл хорионы төгсгөл гэхэд халдварын тоо, нас баралт буурахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий.

Халдварын нууц үе 4-5.2 хоног гэхээр хөл хорио тогтоохоос өмнө ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрэх мөн шинжилгээгээр онош батлагдаж байна.

Хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц үргэлжилж байгаа. Магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой” гэдгийг хэллээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!