Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөшигийн хөндийд ШИНЭ ДАГУУЛ ХОТ байгуулна

Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалын дагуу Бүсийн хөгжлийн төслийг энэ оны гуравдугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Мөн тус аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов.

Шинэ дагуул хотуудын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Зуунмод хотод БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих дулааны  станц болон улсын төсвийн хөрөнгөөр хийх “Зуунмод” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулан байгуулсан. Сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалаа танилцуулжээ.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!