Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга асан С.Хүрэлбаатар БНХАУ-ын иргэнээс хахуулийн 40 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдсан тухай мэдээлэл байна. Ингэхдээ хахууль өгсөн гадаад иргэн бэлнээр мөнгөө авч ирэн өгсөн гэнэ.
С.Хүрэлбаатар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Мөн өмнө нь мөрийтэй тоглосон, хэрэг нуусан, хүн зодсон гээд хуулийн хүн гэхэд чамгүй олон гэмт үйлдэл хийж байжээ. Иймээс түүнийг АТГ-аас шалгаж, өөрийнх нь үед хаагдаж байсан хэргүүдийг ч сэргээн хянаж эхэлсэн байна.