Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЦЕГ: 97 дугаар сургуулийн аврах шатнаас унаж нас барсан иргэний хэргийг шалгаж байна

Өчигдөр 97 дугаар сургуулийн гурван давхраас хүн унаж нас барсан гэх хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

Тодруулбал “Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, 97-р сургуулийн гуравдугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 13:22 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй тус сургуулийн гурван давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!