Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Шар мэдээ

Циркгүй циркчид Бөхийн өргөөнд тоглолтоо хийх гэж байхад Д.Сумъяабазар хүүхдийн паркын хөрсийг хуу хамахаар чичирч байна


Дэлхийн циркчид монголдоо уриатай “Diamond 2” хамтлаг, уран бүтээлчид эх орондоо тоглолтоо үзүүлэхээр өдөр шөнөгүй бэлтгэж байна. Тэд дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Бөхийн өргөөнөө өөрсдийн гайхамшигт үзүүлбэрүүдээ циркээр цангасан хүүхэд багачууд, хүн арддаа үзүүлэн сонирхуулах юм. Монгол Улсын өнөөгийн байдал ийм л байна. Улсынхаа ганц циркийг хотын дарга нь дүүтэйгээ нийлээд булаагаад авчихсан. Өдгөө тэнд баар, ресторан, банк, төрийн үйлчилгээний зарим салбарыг ч татвар, таксыг нь төлүүлээд оруулчихсан. Улсын цирк үүд хаалгаа барьж, балгас болоод чамгүй олон жил боллоо. Бүр сүүлдээ тэр хавийн газрыг дүү Д.Дагвадоржийнхоо эхнэрийн мэдэл бүхий “Рояалплаза” ХХК-д С.Батболдын үед авч өгсөн шүү дээ. Тухайн үедээ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгоод 2017 онд өөрчлөлт хийж, газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгосон. Ингэхдээ 15 жилээр эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшил бүхий талбайг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах зориулалтаар анх авч, тавхан сарын дараа зориулалтаа өөрчлүүлчихсэн байгаа юм. Харин дараа нь 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авсныхаа дараа хийсэн шахуу үйлдэл энэ. Тэрбээр хөл хорионы үеэр чоно борооноор гэдэгчлэн далимдуулж ийн ажил амжуулсан. Энэ бүгдээс харахад Д.Сумъяабазар яг л чоно адил чимээгүйхэн бага багаар гэтэж, хоолондоо хүрдэг аж. Өдгөө үндэсний циркчид нь үзүүлбэрээ үзүүлэх газаргүй, зэвэрч, гадагш дүрвэх нь дүрвэчихээд байхад “Цирк балгас болчихоогүй л байна” хэмээн томорч суусан. Харин одоо бол тэрбээр хүүхдийн паркийг шинэчилж, зон олны зугаалдаг газар болгоно гээд хашаа хайсыг нь хуулж эхэлсэн. Тэр ямар санаа агуулж байгааг таашгүй. Нэг л их худалдаа, үйлчилгээ, автомашины зогсоолтой болох мөрөөсөл, бизнес тээсэн дарга маань энэ санаагаа хүүхдийн парк дээр хэрэгжүүлж эхэллээ. Тэрийгээ “Тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, худалдаа үйлчилгээ, 1000 автомашины газар доорх зогсоол барина. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээн их л сайхнаар тайлбарлаад байна.
Үүнд дургүйцсэн зарим иргэд “Нөү, зүгээр л явган парк болгоод өгчих. Даавуугаа дэвсээд хэвтдэг кофе цайгаа уугаад ном уншаад суудаг, хөтлөлцөөд алхдаг, хүүхдээ хөтлөөд алхдаг тийм л газар хэрэгтэй байна.
Урагшаа даваад кино театр бий. Шангриллад ч кино театр байгаа. Музей гээд энэ балай Чингис хааны музей шигээ үзэмжгүй үзлийн муухай юм бариад хаячихвал лай болно. Паркаа, ингэж аврахгүй ээ Сумка. Юм баримаар байгаа бол эхлээд тэр циркийнхээ асуудлыг шийд ээ. Циркгүй улс болоод удаж байна” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлсээр байна. Үнэхээр ч 1000 машины зогсоол гэж чичирсээр ирсэн Сумка ямар санаа агуулж, бага багаар гэтнэ вэ гэдгийг таашгүй.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!