Амжилт Мэдээ

Цэнхэр дуулгатнууд “Данкон” тэмцээнд бахдам амжилт гаргав

 

Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас тасархай түрүүлж бахдам амжилт гаргасан тухай ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг дан Монгол Улсын энхийг сахиулагчид эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын дэд ахлагч Э.Ариунзул тэргүүн байрт, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа дэд байрт шалгарчээ.

Цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг сорьдог уг тэмцээнд оролцогчид 25 километр замыг 10 кг ачаатай туулсан. Анх 1972 оноос эхлэн Дани Улсын Батлан хамгаалах яамнаас “Данкон” маршийн тэмцээнийг гадаадын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулж ирсэн уламжлалтай аж.

“Ахмад Б.Цээноров дасгалжуулагчтай манай баг тамирчид энэ удаагийн “Данкон” маршийн өнгийг тодорхойлон эх орныхоо, тэр тусмаа монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, хурд хүчийг орон орны цэнхэр дуулгатан дайчдад харуулж чадсан” хэмээн ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч онцлон тэмдэглэсэн юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан “Данкон” маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас эхний 40 байрыг дангаар нь эзэлсэн сайхан мэдээ байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!