Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний эрхээс түдгэлзүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлага хүргүүллээ

Дуучин Нара буюу М.Нарантуяагийн санаачилсан “Me too Mongolia” хөдөлгөөний залуус УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчирхийллийн асуудалд холбогдсон учир УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж, хууль ёсны байгууллагаар зохих ёсоор шалгуулахыг шаардсан албан бичгийг У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Хүргүүлсэн албан бичгийн шаардлагын хариуг долоо хоногт багтаан өгөхгүй бол тэмцлийн дараа дараагийн хэлбэрт шилжихээ тус хөдөлгөөний зүгээс мэдэгдээд буй.

Уг албан шаардлагад:

“МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхсөн энэ үед эрх баригч намын удирдлага болон УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нь МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний гэм буруутай үйлдэлд халхавч болохгүй, иргэдийн шаардлага хүсэлтийн дагуу алхам хийж, хуулийн өмнө бүгд ижил, тэгш байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг биелүүлж чадах эсэх дээр иргэдийн ажиглалт, хүлээлт өндөр байгаа талаар хөдөлгөөнд нэгдсэн 30 мянга гаруй гишүүдийн цахим хуудсанд идэвхтэй ярилцаж байна.

Иймээс нийгэмд хүн засагладаг биш хууль засагладаг байлгахын тулд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний эрхээс түдгэлзүүлэх хууль хяналтын байгууллагаар яаралтай шалгуулах ажлыг шуурхайлан хамтран ажиллана уу” гэсэн байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!